“ОТК” ХХК нь 2014 онд улсын болон орон нутгийн төсөвт татвар, НДШимтгэлээр нийт 1.4 тэрбум төгрөг төлснөөр Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч байгууллага”-аар шалгарсан билээ. Энэхүү амжилтаа 2015 онд давуулж, төсөвт 1.4 тэрбум төгрөгийн татвар, 0.57 тэрбум төгрөгийн НДШимтгэл буюу нийт 1.97 тэрбум төгрөгийг төлж, хоёр дахь жилдээ Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч байгууллага”-аар шалгарлаа.