• English

Нийгмийн хариуцлага

Аймгийн захиргаа, төрийн байгууллагатай хамтран зохих хэмжээний зардлыг тус компани хариуцаж, аймаг орон нутагтаа тодорхой ажлууд хийдэг.

“ОТК” ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд Говил багт байрлах “Говил гол”-ын гүүрэн гарамын засварын ажлыг  хийж гүйцэтгэв.

 

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойг угтсан “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө сайн үйлсийн аян”-ы хүрээнд “ОТК” ХХК нь  Орхон аймгийн зорилтот, эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явууллаа.

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо” ТББ-ын өдөр өнжүүлэх төвийн 00-ын өрөөний засварын ажил. Уг ажлын хүрээнд 00-ын өрөөнд их засвар хийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бие засахад хялбар байхаар тохижуулан автомат суултуур болон энгийн суултуур, угаалтуур зэргийг шинээр суурилуулсан.

 

“ОТК” ХХК нь Уурхайчин багт байрлах 9-р цэцэрлэгт өөрийн хөрөнгөөр  хэсэгчилсэн гадна засвар хийж хандив өргөлөө.

 

Орхон аймгийн байгаль орчны газартай хамтран гурван замын уулзварын орчим байх ДОЛООН БУЛАГ эхийг өөрийн хөрөнгөөр  хамгаалалт хийж тохижууллаа. /http://www.erdenetnews.mn/?p=2213/