• English

Бетон зуурмагийн үйлдвэр

Тус компани нь 2013 онд БНХАУ-н Zoomlion брэндийн цагт 90м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай  бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад оруулсан.

MNS 1185:1998 “Бетон зуурмаг. Техникийн шаардлага” стандартын дагуу М100-М500 нэмэлттэй, нэмэлтгүй 9 маркаар бетон зуурмаг гаргаж өөрийн  хэсгүүдийн болон гаднын байгууллагуудын захиалга авч нийлүүлдэг.

Нэмэлт: Швейцарийн SIKA фирмийн Монгол Улс дахь салбар компани болох СИКА Монголиа ХХК-тай хамтран ажилладаг. SIKA брэндийн химийн нэмэлт хэрэглэдэг

Мөн түүхий эд материал цемент, дайрга, элс, ус нь дараах стандартуудын шаардлага хангасан байдаг.

Үүнд:

Цемент: ОРС42,5нь – MNS 974:2008 “Портланд цемент. Техникийн шаардлага”

Дайрга: 05-10мм, 10-20мм фракцуудаар –MNS 2803:2004 “Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материал. Техникийн шаардлага”

Элс: MNS 392:98 “Барилгын ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага.”

Ус: MNS 3821:1985 “Бетон болон барилгын зуурмагт хэрэглэх ус . Техникийн шаардлага ” гэсэн стандартуудыг тус тус хангасан байдаг.

Мөн жилд 4-с доошгүй удаа Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг дахь хөндлөнгийн, хараат бус, итгэмжлэгдсэн лабораториудаар бетоны түүхий эд болох цемент, дайрга, элсээ шинжлүүлдэг. Бид БХБЯ-ны Зураг төсөл, Эрдэм шинжилгээний институтийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториор БМ100, БМ150, БМ200, БМ250, БМ300, БМ350, БМ400, БМ500 маркийн бетон зуурмагийн төрөл тус бүрт орцын норм тогтоолгон, мөрдөж ажилладаг.

Түүнчлэн өдөр тутмын зуурмагийн орц, конусын суулт, элс, дайргаа шинжлэн бетон шоогоо авч байдаг өөрийн лабораторийг ажиллуулдаг. Мэргэжлээрээ олон жил ажилласан технологич инженер, чанар хяналтын менежер, лабораторийн лаборант ажиллаж байна.

Манай бетон зуурмагийн үйлдвэр нь захиалагчийн барилгын талбайд өөрийн өмчлөлийн Howo миксер машинуудаар бетоныг тээвэрлэн хүргэж,  цагт 120 м3 бетон зуурмагийг 47 м хүртэлх зайд шахах хүчин чадалтай Volvo-Zoomlion помп машинаар бетон шахах үйлчилгээ үзүүлдэг.

Тус үйлдвэр нь ур чадвар өндөр, олон жилийн дадлага туршлагатай, мэргэшсэн үнэмлэхтэй ажилчдаар хангагдсан хамт олон.